Улаанбаатарт 391, орон нутагт 93 тохиолдол батлагдлаа

 Улаанбаатарт 391, орон нутагт 93 тохиолдол батлагдлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна.

/2021.04.02, 11:00 цаг/


ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 11876 сорьцонд шинжилгээ хийхэд 486 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9327 боллоо.

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон сайхан мэдээтэй байна. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар байна. Ингээд нийт дотоодын халдварын тоо 8788 болж байна. Хоёр нь эмнэлгээс шалтгаалах  халдвар бүртгэгдлээ.

Улаанбаатар хотод шинээр 391 тохиолдол батлагдаж, нийслэлийн өвчлөл 7657 боллоо. Харин аймаг орон нутагт сүүлийн 24 цагт 93 шинэ тохиолдол батлагдаж, орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 1131 боллоо.

24 ЦАГТ: АЙМАГ ОРОН НУТАГТ 93 ХАЛДВАР БАТЛАГДЛАА
 

  • Сэлэнгэ – 16, (Нийт 247)
  • Дархан – 15, (Нийт 139)
  • Орхон – 17, (Нийт 137)
  • Дорноговь – 0, (Нийт 48)
  • Архангай – 0 (Нийт 61)
  • Завхан – 0, (Нийт 12)
  • Төв – 26, (Нийт 227)
  • Хөвсгөл – 2, (Нийт 38)
  • Увс-2, (Нийт 4)
  • Өвөрхангай – 0, (Нийт 91)
  • Баянхонгор – 3, (Нийт 25)
  • Булган – 1, (Нийт 45)
  • Ховд – 13, (Нийт 29)
  • Сүхбаатар – 0, (Нийт 11)
  • Хэнтий-0, (Нийт 45)

Эмнэлгүүдэд “Ковид-19” халдварын 1990 тохиолдол эмчлэгдэж байгаагаас 1713 хүний биеийн байдал хөнгөн, 232 хүн хүндэвтэр, 37 хүн хүнд, 8 хүн маш хүн байдалтай байна.

Сүүлийн 24 цагт харамсалтай мэдээ байгаа нь 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй ковид-19 өвчний улмаас нас барлаа. Ингэснээр ковидын шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн