АНХААР: Маргаашнаас 14 хоногийн хугацаанд үйлчлэх ХЯЗГААРЛАЛТУУД

 АНХААР: Маргаашнаас 14 хоногийн хугацаанд үйлчлэх ХЯЗГААРЛАЛТУУД

асгийн газар, Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр маргаашнаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах билээ. 


ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД
 

  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
     
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
     
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
     
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх (Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх),
     
  • “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах (Амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах),
     
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
     
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. 


ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЧИГЛЭЛҮҮД
 

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,
     
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,
     
  • Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,
     
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,
     
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,
     
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,
     

ТАНДАЛТ СУДАЛГАА, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
 

  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,
     
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц (Эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг) хүргэх,
     
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
     
  • Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
     
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
     
  • Тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
     
  • Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг (Эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид) дархлаажуулах,
     
  • Долдугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн