Салаан захирагчдаа зодуулсан харуулын цэрэг нас баржээ

 Салаан захирагчдаа зодуулсан харуулын цэрэг нас баржээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодруулахад: Хуурай замын цэргийн командлалын харъяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарсан гэв.

Хохирогч ухаангүй, тархинд цус харвасан байдалтай Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч харамсалтайгаар амиа алджээ.
Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд цэргээ зодсон салаан дарга “Г” хоригдож байгаа юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн