SOS: Ээжтэйгээ маргалдсан охин 12 давхраас үсэрч, амиа хорложээ

 SOS: Ээжтэйгээ маргалдсан охин 12 давхраас үсэрч, амиа хорложээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхонд өнгөрсөн шөнө 17 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алдсан хэрэг гарчээ. 

Талийгаач тус хотхоны орон сууцны 12 давхраас унасан байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаанаас үүдэж, амиа хорлосон гэх дүгнэлт гарчээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач ээжтэйгээ маргаж, улмаар 12 давхраас үсэрч амиа хорлосон байж болзошгүй гэдгийг хэллээ. Учир нь, талийгаач олон хоног гадуур явж, гэртээ ирэлгүй удсан байжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн