Коронавируст халдварын 481 шинэ тохиолдол бүртгэгдлээ

 Коронавируст халдварын 481 шинэ тохиолдол бүртгэгдлээ

рүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 30-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.30, 11:00 цаг/


ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 14218 шинжилгээ хийгдэж, 481 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4835 (60%) болсон. Шинээр бүтгэгдсэн 481 хүн бүгд дотоодын хадвар байна. Ингээд дотоодын хадвар 7533 болж нэмэгдлээ.

Өнөөдрийн батлагдсан тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлд бүртгэгдсэн халдвар 6672 боллоо. Харин аймагт орон нутагт 77 халдвар шинээр бүртгэгдэж, орон нутгийн халдвар 861 байна.

Орон нутагт батлагдсан тохиолдлууд
 

  • Баянхонгор – 1 
  • Увс – 1
  • Хэнтий – 1
  • Ховд – 2
  • Дархан – 3
  • Архангай – 7
  • Өвөрхангай – 10
  • Булган – 10
  • Орхон – 15
  • Төв – 27 байна.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвараар батлагдсан нийт 1776 тохиолдол эмчлэгдэж байгаагаас 1486 хүний биеийн байдал хөнгөн, 250 хүн хүндэвтэр, 31 хүн хүнд, 11 хүн нэн хүнд байдалтай байна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн