Засгийн газар, УОК хуралдана

 Засгийн газар, УОК хуралдана

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2021.03.29/ 17.00 цагаас товложээ. Монгол Улсад Covid-19  халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит бус  хуралдаанаар хэлэлцэх аж.

Үүнээс өмнө Улсын онцгой комисс /УОК/ хуралдаж, гарсан шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Яг одоо Ерөнхий сайд Шадар сайд нар хуралдаж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

ЭМЯ-наас хийсэн өнөөдрийн мэдээллээр, өнгөрсөн 24 цагт 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 7589 болсон. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн юм.

Өнгөрөгч Баасан гаригт /2021.03.26/ УОК мөн хуралдаж,  “Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Гамшгийн үеийн “улбар шар” түвшиндээ үлдэх, энэ хугацаанд нөхцөл байдал хүндэрвэл “улаан”  түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүснэ” гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон.

Мөн халдварын тархалт өндөр  байгаа Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Увс, Өвөрхангай аймгуудыг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ны өдрийг хүртэл “улаан” түвшинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн