ҮХЦ: Х.Баттулга нэр дэвших эрхтэй

 ҮХЦ: Х.Баттулга нэр дэвших эрхтэй

Үндсэн хуулийн Бага суудлын хуралдаан өнөөдөр /2021.03.22/ хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг. Тэдний зүгээс “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг өгсөн юм.  Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Мэдээлэл гаргуулах хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.

Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан Баасан гаригт болж, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх дээр маргалдаж, тодорхой шийдвэр гаргаагүй байсан юм. Харин өнөөдөр Цэцийн Бага суудлын хуралдаан болж, энэ асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Д.Солонгын маргаан үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосноор Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал эцэслэгдээгүй, тодорхойгүй үлдэж байна гэсэн үг юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн