ОБЕГ: Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж 1 хүүхэд, 5 хүн нас баржээ

 ОБЕГ: Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж 1 хүүхэд, 5 хүн нас баржээ

Ихэнхи нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Үүссэн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.03.15/ мэдээлэл хийлээ.


ОБЕГын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэхдээ “Өнгөрсөн амралтын өдрүүдэд монголын ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр 10 гаруй аймгийн 46 суманд 548 иргэн төөрч, сураггүй алга болсон. Эдгээрээс 467 хүнийг эсэн мэнд олж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллгаа явуулж байна. Үүний 68 нь Дундговь аймагт сураггүй алга болоод байна. Мөн Дундговь аймагт таван хүн, Архангай аймагт нэг бага насны хүүхэд эндсэн.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 58 гэр нурж, 120 хашаа,  20 байшингийн дээвэр,  1200 мал шуурга уруудсан байна. Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүчний 216 дугаар тулгуур багана унаж, Увс, Ховд, Говь-Алтай аймагт цахилгаан эрчим хүчгүй болсон. Мөн зүүн бүсийн аймгуудад 207 дугаар тулгуур баганад гэмтэл гарч, Сүхбаатар, Дорнод аймагт цахилгаан эрчим хүчгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн