Гудамжнаас осгож нас барсан нярайн цогцос олджээ

 Гудамжнаас осгож нас барсан нярайн цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс осгож, нас барсан нярайн цогцос олдсон байна.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр “Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна” гэх дуудлага, мэдээлэл иргэнээс ирүүлжээ.

Улмаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан байжээ. Улмаар хэргийн газраас дээрх нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халадыг хураан авч, шинжилгээнд явуулсан байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба нярайн эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн