Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

 Төв аймагт Covid-19 халдварын 15 тохиолдол батлагдлаа

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд Covid-19 халдварын найман тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий дөрвөн иргэн болон “Нэг Өрх-Нэг Шинжилгээ”-нээс дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт 15 тохиодол батлагдсан талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Төв аймгийн Номт багт өнөөдрөөс /2021.03.10/ мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага хангасан таван эмийн сан, гурван хүнсний дэлгүүр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Бусад баг бүрт нэг хүнсний дэлгүүр нээж, бусад үйлчилгээний төвүүдийг үе шаттайгаар нээх гэнэ.

Үйлчилгээний төвүүдээр зөвхөн шинжилгээ өгсөн өрхийн гишүүд үйлчлүүлэхээр зохицуулжээ. Өчигдөр Зуунмод сумын 1690 өрх “Нэг өрх нэг шинжилгээ”-нд хамрагдахаас 14:00 цагийн байдлаар 1450 иргэн шинжилгээ өгчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн