Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд ХАР ТАМХИ хийж, НҮЦГЭН ЗУРГИЙГ нөхөр рүү нь явуулсан

 Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд ХАР ТАМХИ хийж, НҮЦГЭН ЗУРГИЙГ нөхөр рүү нь явуулсан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо олон нийтэд хандаж, мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс Засгийн газрын өглөө ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлаар хуралдсан. Дараа нь Т.Чимгээтэй уулзлаа. Надад шүүхийн гэм бурууг ярихгүй, тийм эрх ч байхгүй. Харин шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа юм. Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой болохоор бүх зүйлийг нь хэлэх боломжгүй” хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.

Түүнчлэн “Зарим нэг нууцтай холбоотой мэдээллийг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр нууцаас гаргахаар боллоо. Т.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Шүүх таслах үйл явц дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсон талаар ярилцлаа. Хорих ангид ял эдэлж байгаа хүн шууд Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан зүйл байсан. Хүний цогцос гэрт нь аваачиж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн явдал ч байсан. Мөн хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах зүйл уух зүйлд нь хийж нүцгэн зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Энэ бичлэг нийтэд ил болгож чадаагүй, гэхдээ Т.Чимгээ ил болгох нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Биеэ хянах боломжгүй байхад нь гарын хээг нь авч ашигласан явдал хүртэл гарсан байна” гэж ярилаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн