“Нийслэлд IV сарын 1-ээс танхимын хичээл эхлүүлэхээр судалж байна”

 “Нийслэлд IV сарын 1-ээс танхимын хичээл эхлүүлэхээр судалж байна”

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөөний талаар өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр цаг үеийн үнэлгээг хийсний үндсэн дээр дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  Тиймээс Улаанбаатарт байгаа 45 мянга орчим, орон нутагт байгаа 25 мянга орчим багшид вакцин хийнэ” гэлээ.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая гаруй иргэнийг гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах. Хоёрт, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдийг тав, зургадугаар сард вакцинжуулна.

АстраЗенека вакциныг одоогоор 15 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчдад хийсэн. Энэ хугацаанд 40 гаруй хувьд нь бага зэргээр халуурах шинж тэмдэг илэрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ноцтой сөрөг урвал илрэхгүй байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг өргөн цар хүрээнд хийнэ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногоос эхлэн эрсдэлт хэсэгт ажиллаж байгаа иргэдэд үргэлжлүүлэн вакцин хийнэ. Энэ хүрээнд худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40 гаруй мянган иргэнд дархлаажуулалт хийнэ. Үүнд зах, худалдааны төвүүд, супер маркет зэрэг газрууд багтаж байгаа.

Тоо баримтаас харахад “Нарантуул” захаар өдөрт 160 мянган хүн үйлчлүүлж байна. Мөн нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа 5000-7000 жолоочид вакцин хийнэ.

Covid-19-ийн эсрэг вакциныг хувийн хэвшлийнхэн оруулж ирэх боломжтой эсэхийг лавлахад тэрбээр “Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцсан. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан вакцин оруулж ирэхийг нь дэмжиж байгаа. Уг үйл ажиллагаанд бичиг баримттай, зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байхгүй. Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй вакцинжуулах зорилго тавьсан. Тиймээс хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан үнэ төлбөргүй вакцин хийх нь нээлттэй” гэсэн юм.

Улаанбаатар хотод сард дунджаар 500 мянган хүнийг вакцинжуулах төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр 2021 оны долдугаар сард эдийн засаг, нийгмийг хэвийн амьдралд нь оруулах ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн