ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА.

 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус дэд зөвлөл өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуралдлаа. Хуралдаанаар дэд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 676 хамтарсан багийн санхүүжилт, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг чанаржуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах журмыг шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах гэх мэт асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн