Сураггүй болсон малчныг эрэн хайж байна

 Сураггүй болсон малчныг эрэн хайж байна

Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон малчныг эрэн хайж байна. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалантын-Адаг гэх газарт 43 настай, эрэгтэй Б нь малын эрэлд яваад сураг тасарчээ.

Тэрбээр өчигдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй тул ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт шөнийн 02:25 цагийн үед дуудлага өгсөн аж. Тус дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын алба хаагчид, цагдаагийн байгууллагын хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн