Жилд 3000 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

 Жилд 3000 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

Монголчууд “Монконди” брэндийн хатуу болон шоколадан чихрийг Орос технологийн дагуу дотооддоо анхдагч түүхий эдээр үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэр нь 60 гаруй Монгол залууг ажлын байраар хангаж байгаа бөгөөд ирэх 5 жилд үйлдвэрийн хүчин чадлаа нэмж 200 гаруй хүний ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Монконди нь хуучны сайхан дурсамжийг сэргээх тийм нэгэн гайхалтай амтыг танд бэлэглэх болно гэдгийг үйлдвэрийн хамт олон онцлон хэлж байна.

Монгол улс 2020 оны байдлаар гадаадын улс орноос нийт чихрийн хэрэглээний 98 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Монконди хэрэглэгчдийн танил, таатай бүтээгдэхүүн болсноор гадагш урсах мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх төдийгүй хэрэглэсэн хэрэглэгч та эх оронч худалдан авалт хийж, улс орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа бас нэгэн хэлбэр юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн