Covid-19: 46 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрэв

 Covid-19: 46 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрэв

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.02.25) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улсын хэмжээнд өчигдөр  нийт 16777 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 46  хүнээс Covid-19 халдвар илэрлээ.  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1960 болсон бол улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 689 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 62, хөнгөн  619 хүн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн