ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс цахим хурал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, нийгмийн салбарын төслүүдийг удирдагч, Засаг даргын орлогч Н.Ниндэв, дүүргийн боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон холбогдох албаны удирдлагууд оролцсон юм. Хурлын үеэр ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ үед сурагчдын хичээлийн идэвх, явц, хоцрогдолд анхаарахын тулд шаардлагатай байгаа дэмжлэг, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө зорилтуудыг дэлгэрэнгүй мэдээлэхийг албаныханд уламжлав. Энэхүү хурлаар “Covid-19” халдварын эрсдэл буураагүй байгаа энэ үед теле хичээлийн хүртээмж, сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байхад анхаарах, хичээлийн хоцрогдлыг цаашид хэрхэн арилгах, багш, сурагч, эцэг, эхийн гурвалсан холбооны уялдаа холбоо, төгсөх ангийн сурагчдын элсэлтийн Ерөнхий шалгалтын бэлтгэл, нэмэлт даалгавар, давтлагыг хэрхэн боловсруулах талаар хэлэлцлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн