Өнгөрсөн 24 цагт коронавирусний 30 тохиолдол нэмэгдлээ

 Өнгөрсөн 24 цагт коронавирусний 30 тохиолдол нэмэгдлээ

Өнгөрсөн хөл хорионы 12 хоногийн хугацаанд коронавирус илрүүлэх тандалтын “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд нийслэлийн есөн дүүргийн 442,303 өрхийг хамруулсан. Шинжилгээгээр хамгийн сүүлийн буюу өчигдрийн мэдээллээр олон нийтийн дундаас 102 халдвар илэрсэн.


Өчигдрийн мэдээллээс хойш буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 42.920 сорьцод шинжилгээ хийхэд 30 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь Улаанбаатарт хотод бүртгэгдсэн. Мөн хугацаанд 70 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2003 хүрлээ.

Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 2723 болсон байна.

Өнөөдрийн байдлаар 705 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд 2, хүнд хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна.

Дамшрамд сануулахад коронавирусний эсрэг вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсад ДЭМБ-ын зөвшөөрөлтэй 150 мянган тун Оксфордын АстраЗэнэка вакциныг хэрэглэж байна.

Мөн БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авсан бөгөөд тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ-аас хараахан олгоогүй байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн