Л.Эрдэнэчулуун: Маргааш аж ахуй нэгжүүд шууд эхлэх боломжтой

 Л.Эрдэнэчулуун: Маргааш аж ахуй нэгжүүд шууд эхлэх боломжтой

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагт дуусна. Хөл хорио нэг шатаар суларч байгаа тул аж ахуй нэгжүүд ямар дэглэм сахих талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгч байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Аж ахуй нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагаанд салбарын хяналт тавина. Зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь салбартаа хяналтаа тавих тухайлбал Аялал жуулчлалын газар нь зочид буудал, нийслэлийн Соёл урлагийн газар нь кино театр, театр гэх мэт газруудад хяналт тавих, мөн дээр нь хороо дүүргийн Засаг дарга нь хяналтаа тавина. Харин мэргэжлийн хяналтын байцаагч нар бол эхний 14 хоногт зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулна. Үүний дараа хяналт шалтгалт хийнэ. Зөрчлийн тухай хуулийн 15.2 торгууль тавина. Зөрчлөө арилгуулахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Ковидын үеийн түр журмаар хэд хэдэн зохицуулалт хийсэн. Маргааш аж ахуй нэгжүүд ажлын цагтаа шууд нээгдэнэ. Яагаад шууд эхлэх боломжтой гэж үзсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахих журам явуулсан. Тиймээс аж ахуй нэгжүүд шууд эхлэх боломжтой. 

Явуулын цэгээр шинжилгээ авч байх явцад бүдүүн бамбар хэрэглэсэн, хог хаягдлаа цаг тухайд нь хаяхгүй байх, маскаа тогтмол зүүхгүй байх, энгэрийн тэмдэггүй зэрэг зөрчил гарсан. Үүнийг тухай бүрт нь арилгасан байгаа. 

Халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй саунаар урьдчилж цаг авч үйлчлүүлэх тусгай нөхцөл шаардлага тавьж байгаа. Ингэхдээ үйлчлүүлэгч ганцаараа байх шаардлага тавьсан. Энэ талаар аж ахуй нэгж байгууллагатай уулзсан, ингэхэд боломжтой гэсэн хариуг өгсөн учраас тусгай нөхцөл шаардлага тавиад эдгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээж байгаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн