ЭМЯ: Covid-19 нийт тохиолдол 58, 10 нь масс дундаас илэрсэн

 ЭМЯ: Covid-19 нийт тохиолдол 58, 10 нь масс дундаас илэрсэн

Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдөр /2021.02.19/-ийн ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 47110 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  58 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэмж 10 хүнээс халдвар илэрсэн. Хоёр хүний анхны шинжилгээгээр вирус илэрсэн бол бусад найм нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Үлдсэн 48 тохиолдлын гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнүүд болон ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өргөтгөсөн шинжилгээний хүрээнд  47 хүнээс халдвар илрээд байна.

Улаанбаатар хотод сүүлд бүртгэгдсэн 58 тохиолдлын байршлуудаас дурдвал, БГД-ээс гурав, Баянзүрх дүүргээс 19,  Сүхбаатар дүүргээс хоёр, Сонгинохайрхан дүүргээс 17, Хан-Уул дүүргээс тав, Чингэлтэй дүүргээс 12 тохиолдол тус тус бүртгэгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 47 тохиолдол батлагдсаны 20 нь анхны шинжилгээгээр, 27 нь гэрийн бүлийн ойрын хавьтал байна.

Эдгээр батлагдсан тохиолдлуудыг дүүрэг, хороогоор танилцуулбал, БГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26 хороо, СБД-ийн 18 хороо, СХД-ийн 6, 7, 18, 31, 39, ХУД-ийн 2, 4, ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороо байна. Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил гэвэл, БГД-ийн 3, 12, 15, СХД-ийн 31, 39, ХУД-ийн 2, 5 , 18, 19, ЧД-ийн 12 дугаар хороо. Тандалт судалгааны явцад анхны шинжилгээгээр батлагдсан 20 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын хавьтал болсон байсан.

Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1712 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2038 тохиолдол батлагдсан. Өчигдөр 17 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2551. Үүнээс 1819 хүн буюу 71.2 хувь нь эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 717 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 84, хөнгөн 625 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 174 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 222 хүн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 311 хүн эмчлүүлж буй. Одоогоор ойрын хавьтлын 772 хүн байна. Хоёрдогч хавьтал 1418 хүн байна.

ХӨЛ ХОРИОНЫ 8 ХОНОГИЙН СҮҮЛИЙН 3-4 ХОНОГТ АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДСЭН”

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 хорооны 32 мянга орчим өрхөд PCR шинжилгээ хийхээр төлөвлөснийг зарласан. Гэтэл төлөвлөгөөт ажил 50 хувиар нэмэгдэж, нийт 42.443 хүнийг шинжилгээнд хамруулсан. Ингэж тоо нэмэгдсэн нь хоёр шалтгаантай. Нэг өрхийн нэг хүн шинжилгээ өгөх ёстой боловч нэг өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгч, ачаалал нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, өөр дүүрэг, хорооны иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдол байна. Иймээс Хан-Уул дүүрэгт цөөн тооны айл өрх шинжилгээнд хамрагдаж чадалгүй үлдсэн. Үүнийг хороо, дүүргээр нь нягталж, хоёрдугаар сарын 20-нд явуулын цэгээр шинжилгээнд хамруулна. Нийтдээ 32 мянган өрхөөс 42 мянган хүн шинжилгээ өгч, лабораторийн ачааллыг нэмсэн. Өчигдөр шөнийн байдлаар 40 мянган хүний сорьц лабораторид уншигдахаар хүлээгдэж байна. Энэ нь найман хоногийн хугацааны сүүлийн 3-4 хоногт ачаалал эрс нэмэгдсэн.  Өдөрт 50 мянган хүн PCR шинжилгээ өглөө гэсэн үг. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт 23 мянга, маргааш  дараагийн дүүрэгт 23 мянга орчим, сүүлийн хоёр хоногт 33 мянга орчим өрхийн төлөөллөөс шинжилгээ авна. Ингэснээр 110 мянга орчим өрхөөс  PCR шинжилгээ авч дуусах төлөвлөгөөтэй байгаа. Өрх бүрээс нэг хүн л шинжилгээнд хамруулна. Өчигдөр 80 гаруй сэтгүүлчдийг PCR шинжилгээнд хамруулж, бүх хариу сөрөг гарсан.  Сэтгүүлчдийн ар гэрээс өөр хэн нэгэн шинжилгээнд хамрагдахгүй байж болно. Үүнтэй адил шалтгаанаар давхардал үүсгэхгүй байхыг анхааруулъя. Учир нь лабораторийн ачаалал нэмэгдэх хандлага үүсч байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 23.024 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээг 10 цэг, явуулын 60 багаар зохион байгуулна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн