Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна

 Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна

Хэнтий аймаг нь нийслэлийн Багануур дүүргээс ирсэн иргэдийн судалгааг нэгтгэж, Covid-19-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хэлснээр цагаан сарын баяраас өмнө Багануур дүүргээс Хэнтий аймагт ирсэн иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж, гэрийн ажиглалтад орсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах аж. Учир нь, Багануур дүүрэгт Сovid-19 халдварын хоёр тохиолдол батлагдсан нь хөдөлгөөн ихтэй, хавьтал байж болзошгүй хэмээн үзэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь энэ юм байна.

Нийслэлийн Багануур дүүрэгт шинээр халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Ингэснээр нийт халдварын батлагдсан тохиолдол тав болоод байгаа билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн