А.Амбасэлмаа: “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр 9 хүнээс халдвар нэмж илэрлээ

 А.Амбасэлмаа: “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр 9 хүнээс халдвар нэмж илэрлээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагт нийт 37530 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүнээс халдвар илэрлээ. “Нэг хаалга, нэг шинжилгээ”-нээс есөн тохиолдол бүртгэгдлээ. Харин үлдсэн 24 тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн байна. Улаанбаатар хотод нийт 1578 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт өөр аймагт халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 72.8 хувь эдгэрч, эмнэлгээс гараад байна. Нийт 643 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд хоёр хүн байна” гэв. 

“Нэг хаалга, нэг шинжилгээ”-гээр илэрсэн иргэдийн ойрын хавьтлыг тодорхойлсон. Нийт 14 хоног тусгаарлана гэдгийг хэллээ. Дээрх арга хэмжээгээр нийт 26 тохиолдол бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн