СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ӨНӨР” БОЛОН ТӨВИЙН БҮСИЙН ӨРХҮҮД ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ӨНӨР” БОЛОН ТӨВИЙН БҮСИЙН ӨРХҮҮД ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг “Өнөр” болон төвийн бүсийн 16 хорооны 20057 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм. Түүнчлэн өнөөдрөөс хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оршин суугаа газрынхаа ойролцоох байнгын 13 цэгээс сонгож ПГУ /PCR/ шинжилгээ өгөх боломжтой. Харин 62-р сургууль дээр яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ1. 12 дугаар хороо – 80 дугаар сургууль2. 13 дугаар хороо – 36 дугаар сургууль3. 14 дугаар хороо – 81 дугаар сургууль4. 16 дугаар хороо – 82 дугаар сургууль5. 17 дугаар хороо – 83 дугаар сургууль6. 18 дугаар хороо – 12 дугаар сургууль7. 19 дугаар хороо – 148-р цэцэрлэг 8. 23 дугаар хороо – 143 дугаар сургууль9. 27 дугаар хороо – Хорооны байранд10. 29 дугаар хороо – 153 дугаар сургууль11. 30 дугаар хороо – 125 дугаар сургууль12. 31 дугаар хороо – 176 дугаар цэцэрлэг13. 39 дугаар хороо- 91 дугаар цэцэрлэг14. 37 дугаар хороо – Явуулын баг 15. 38 дугаар хороо – Явуулын баг16. 43 дугаар хороо – Явуулын баг 17. 62-р сургууль – Яаралтай шинжилгээ өгөх иргэд хамрагдана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн