ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

 ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

рүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр/2021.02.15/-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. 32 хүний 6 хүн нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрчээ. 116-р сургуулийн 14 тохиолдол, Монгол шир ХК-ээс 135 тохиолдол, Амгалан амаржих газраас 69 халдвар, Наркологийн эмнэлэгтэй холбоотой Цахиур Төмөр эмийн сангаас 69 тохиолдол, CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна. Элизабет хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн