Баянхошууны зам дээр 14 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Баянхошууны замд өнөөдөр буюу 2021.02.10-ны өдрийн 13:00 цагийн орчим 14 машин хоорондоо мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарчээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд ачааны машины тормоз ажиллагаагүй болсноор зам дээрх машинуудыг мөргөсөн гэх эхний мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээлснээр том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна. Одоогоор осолт өртсөн хүмүүсийн биеийн байдлын тараах мэдээлэл байхгүй байна.
Замын хөлөлгөөний эрчим ихэссэн энэ үед жолооч та бүхэн хурдаа зөв тохируулж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.
Бичлэг: