ЭМЯ: Сүүлийн 24 цагт 47 хүнээс халдвар илэрлээ

 ЭМЯ: Сүүлийн 24 цагт 47 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр нийт 18871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. “Элизабет” хотхон 4, “Си жи эс” хувийн эмнэлгээс 8 тохиолдол бүртгэгдсэн, бусад нь өмнөх тохиолдлын Улаанбаатар хотод 1284, улсын хэмжээнд кластер өвчлөл 1610 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч гэртээ гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2120, үүнээс 1546 буюу 73 хувь нь эдгэрсэн. Одоогоор 561 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Тэднээс маш хүнд 1, хүнд 4 хүндэвтэр 80 хөнгөн 476 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна. Сүүлийн үед идэвхтэй байгаа голомт бол “Монгол шир” ХХК, СБД-т байрлах гутлын цех, ББСБ-тай холбоотой, СХД 21 хороолол худалдааны төвтэй холбоотой, “Микс пицца”-тай холбоотой голомт тасрахгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн