СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИД БҮГД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИД БҮГД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөө өнөөдөр цахим хэлбэрээр өнөөдөр хуралдууллаа. Хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ. Өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа.Мөн УОК-оос гарсан хатуу хөл хориог тогтоох шийдвэрийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд иргэдийг богино хугацаанд хамруулахын тулд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох учиртай

. Тиймээс дүүргийн 3655 төрийн болон төрийн тусгай албан хаагчдыг хоёрдугаар сарын 8, 9-ний өдөр 18:00-22:00 цагийн хооронд ПСР шинжилгээнд хамруулах, хатуу хөл хорионы бэлтгэл ажлыг сайтар хангахыг харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг өглөө. Мөн хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдаж хатуу хөл хорионы үед ажиллах заавар зөвлөмжийг ДОК-ийн шуурхай штабын дарга Э.Ниндэв өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн