Монголын Сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин таалал төгсчээ

 Монголын Сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин таалал төгсчээ

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр гайхалтай тамирчин өнөөдөр /2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ.

Тодруулбал: Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул болон Сити их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар бурхны оронд заларчээ.

Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа С.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм.

Харин Х.Цогтсайханы хувьд Сити их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн