СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХЭНТИЙ, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭД ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХЭНТИЙ, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭД ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг маргаашаас /2020.02.06/ хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Энэ шийдвэрийн дагуу орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс коронавирусийн илрүүлэг шинжилгээг хоёр өдрийн хугацаанд авахаар боллоо. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд орон нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүсчилсэн хэлбэрээр шинжилгээнд хамруулах юм. Сонгинохайрхан дүүргийн шинжилгээ авах таван цэгт Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймаг руу буцах хүсэлтэй иргэд 09:00-17:00 цагийн хооронд хамрагдах юм. #Зөв_Сонгинохайрхан_дүүрэг#Халдвар_хамгааллын_дэглэмээ_мөрдье#Хамтдаа_хичээцгээе

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн