СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 3324 ИРГЭН ПСР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 3324  ИРГЭН ПСР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт, шалгалтыг хийж байна. Өчигдрийн /2020.02.02/ байдлаар 326 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд ариутгал, халдваргүйтэл, иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийг хянаж буй эсэхэд хяналт тавьжээ. Хяналтын үеэр иргэний зорчих хөдөлгөөнийг хянах байгууллагын QR кодыг үүсгээгүй нэг зөрчил илэрсэн байна.Коронавирусийн илрүүлэг, тандалтын шинжилгээг 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Өчигдөр дүүргийн ПСР шинжилгээний төвд нийт 3324 иргэн хамрагджээ. Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн