ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, Нүүдэлчин хоолны газраас халдвар илрэв

 ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, Нүүдэлчин хоолны газраас халдвар илрэв

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид хоёрдугаар сарын 2-нд нийт 15897 сорьцод шинжилгээ хийхэд 27 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн 27 хүнээс тохиолдол нь Дарь-Эхийн нийтийн байр, БЗД-ийн 17 дугаар хорооны нийтийн байр, 13 дугаар хорооллын Оюутны хотхоны дэргэд байдал Нүүдэлчин хоолны газраас халдвар илэрсэн. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илрээд байна.

Нийт 1024 тохиолдол Улаанбаатар хотод, кластер 1350 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 21 хүн өнөөдөр эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Улсын хэмжээнд 1859 хүн халдвар авснаас 1392 нь эмчлэгдээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн