“Оюутолгойг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн”

 “Оюутолгойг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн”

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр /2021.02.02/ өөрийн цахим хуудсаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж мэдэгдэл хийлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрбээр “Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг чамбайлахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн сайн үндэслэл гаргаад ч хий хоосон ажил гэдгийг сонсоод үнэхээр сэтгэл гонсоймоор. Хуульд захирагдах шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад, үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг шийддэг гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр.

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж, шоронд хатааж, тэнд ална гэсэн заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Энэ бүхэн Солонгос савангийн дуурийн  эсвэл Холливуд киноны дүрүүд биш ээ. Манай улсын бодит төрх. Өнөөдрийн дүр төрх. Холбогдох хэд хэдэн хуулиас гадна Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд сошиалаар гуравхан хоногийн сэвэлт болж мартагдах учиртай гэж үү.

Энэ Ерөнхийлөгч “Монгол ялна” гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Өөрөө 800 км-т төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч, 267хан км явж хил дээр хүрэх төмөр зам өнөөдөр дуусаагүй байна. Өөр чиглэлд барьсаар байна. Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн