Дарханд 10 чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

 Дарханд 10 чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоов

Covid-19-ийн тархалтыг богино хугацаанд дарж, ногоон бүс болсноо зарлаж, улмаар бүх үйл ажиллагааг хэвийн явуулж байсан Дархан-Уул аймагт дахин халдвар гарсантай холбоотойгоор фитнесс төвүүд болон зарим газруудын үйл ажиллагааг хязгаарлаад байна.

Дархан-Уул аймагт энэ сарын 26-27-ны шөнө Улаанбаатар Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочийн PCR шинжилгээний хариу нь 48 цагаас хэтэрсэн байсан тул дахиж шинжилгээнд хамруулсан юм. Харамсалтай нь шинжилгээгээр тухайн жолоочоос Covid-19 илэрсэн. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлагдаарай гэсэн боловч 18:00-20:00 цагийн хооронд “Тохь” хэмээс фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Одоогоор ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулсан. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан байна.

Уг тохиолдолтой холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан фитнесс төвүүд болон спорт заал, зарим байгууллагын  үйл ажиллагааг хязгаарлажээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд (2021.01.29 – 2021.02.04-ний өдрийг дуустал) үйл ажиллагааг нь түр хязгаарлах чиглэлүүд:1. Үсчин, гоо сайхан2. Фитнесс, иог, спининг3. Бүжгийн клуб4. Халуун ус, саун, бассейн, массажны газар5. Баар, паб6. Түр сургалтууд, 12-р ангийн давтлага7. Теннис биллиард, спорт заал, секц дугуйлан8. Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ9. Сумдын хөдөлгөөн болон Дархан-Уул аймгаас гарах хөдөлгөөн10. Төрийн байгууллагууд

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн