ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 18 хүнд халдвар илэрлээ

 ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 18 хүнд халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван лаборатори НЭМҮТ, ЗӨСҮТ-ийн лабораторид 12885 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд вирус илэрсэн. Бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байлаа. Ингэснээр Улаанбаатар хотод 877 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд 1710 хүн халдвартай гэж оношлогдсоноос 1303  нь буюу 76.2 хувийг эмчлэн эдгэрүүлсэн. Одоогоор ХӨСҮТ-д 146 хүн эмчлүүлж байна. Үүний 132 нь хөнгөн, 14 хүн нь хүндэвтэр байна.

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “X apartment” хотхоны 560  хүнд шинжилгээ хийснээс найман хүн халдвараар өвчилсөн болох нь оношлогдсон. Мөн Наркологийн төв эмнэлгийн голомт идэвхтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн