Ходоод гэдэс нь цоорсон дөрвөн настай хүүхдэд хагалгаа хийхэд 56 соронз гарсан. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулахыг зөвлөе”

 Ходоод гэдэс нь цоорсон дөрвөн настай хүүхдэд хагалгаа хийхэд 56 соронз гарсан. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулахыг зөвлөе”

Хүүхдүүд гадны биет залгиж, ходоод гэдсээ гэмтээх тохиолдол гарч байна. 

Тодруулбал, саяхан дөрвөн настай хүү соронз залгисан байсан нь 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгджээ. Соронз ходоодны хоёр газар, дээд гэдэсний гурван газрын завсар хавчигдаж, ходоо, дээд гэдэс нь цоорсон байсныг мэс заслаар эмчлэн, 56 ширхэг соронз авсан байна. Хагалгаа хэдийгээр амжилттай болсон ч эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

Мөн соронзтой тоглоомноос гадна тоглоомны батерей, жижиг хэсэг, лего тоглоом, самар, ааруулын хэлтэрхий, ээмэг, зүүлтний кулон гэх мэт зүйлс залгих болон цэвэрлэгээний шингэн бодис уух, чих, хамар руугаа юм оруулахаас сэргийлж, хүүхдэд аюултай юмсыг эргэн тойронд нь тавихгүй байх хэрэгтэй. 

Тухайлбал хоёр хүртэл насны хүүхэдтэй эцэг, эхчүүд гэртээ мөлхөө үзлэг хийх, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэхийг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн