О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй

 О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

О.Батханд нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалыг зохион байгуулсан гэх мэдээллийг үгүйсгэж тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Үүнийг зохион байгуулсан байж болзошгүй хүний нэгээр миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг ямар хэрэгт холбоотой болон хамааралгүй гэдгийг тогтоодог вэ. Би Ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Би Ардчилсан Монгол Улсад үр хойчоо үлдээнэ гэж итгэдэг. Энэ утгаараа ямар баримт үндэслэлээр жагсаал цуглаан зохион байгуулсан гэж хардаж байгааг асуумаар байна. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшсэн. Би өнгөрсөн хугацаанд үзэл баримтлалаа өөрчилж, ялсан талд очиж үзээгүй. Би хуультай улсад амьдарч байна гэж итгэж байгаа. П.Нүрзэд, Ө.Шижир, О.Батханд, Ц.Туваан гэх мэт олон хүний нэрийг оруулсан мэдээлэл цацагдаж байна. Хамааралгүй хүмүүсийг гүтгэж байгаа тул би хуулийн байгууллагад хандана” гэлээ.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн