Хөвсгөлийн Ханх суманд өнгөрсөн шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

 Хөвсгөлийн Ханх суманд өнгөрсөн шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 19-н буюу өнгөрсөн шөнийн 03:15 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй гэж орон нутгаас мэдээлж байна.

Сануулахад, 2021 оны нэгдүгээр сарын 12–нд  05 цаг 32 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт  болсон.  Уг хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж улмаар тухайн бүс нутагт олон тооны давталт газар хөдлөлтүүд болж байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн