Энэ сард хоёр удаагийн нислэг үйлдэж, БНСУ-д гацсан иргэдээ татаж авна

 Энэ сард хоёр удаагийн нислэг үйлдэж, БНСУ-д гацсан иргэдээ татаж авна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын өгсөн чиглэлийн дагуу энэ сарын сүүлчээр БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татаж авахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр “Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол чартеруудыг гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн. Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа. Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлана” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн