Дрифт хийсэн найман жолоочид арга хэмжээ авчээ

 Дрифт хийсэн найман жолоочид арга хэмжээ авчээ

Сүүлийн үед иргэдээс “ЖОЛООЧ НАР ДРИФТ ХИЙГЭЭД УНТУУЛАХГҮЙ” байна гэсэн дуудлага цагдаагийн байгааллагад ихээр ирэх болсон байна. Дээрх дуудлага мэдээллийн мөрөөр БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2021 оны 01 дүгээр сарын 12 ны өдөр хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зүүн талын барилгын бетон суурь дээр дрифт хийж байсан найман жолоочийг илрүүлэн шалгажээ. Жолооч нараар баталгаа бичүүлэн авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажилсан байна. Иймд жолооч та бүхэн шөнө оройн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн