С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа

 С.Эрдэнэ: Ц.Туваан нарын өөрчилсөн дүрмийг бүртгэхээс татгалзлаа

АН-ын дарга С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Дээд шүүхээс Ц.Туваан нарын боловсруулсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр Ардчилсан намын Х их хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн өөрчлөлт хүчингүй болжээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Ингэхэд хоёр шийдвэр гарсан. АН-ын Х их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, бүртгэх боломжгүй гэж шийдсэн. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд байгаа Ц.Тувааныг цахим мэдээллийн сангаас хасаж, миний нэрийг мэдээллийн санд оруулж өгөхийг хүссэн. Ингэхэд Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Харин миний нэрийг цахим бүртгэлд оруулахаас татгалзсан. Учир нь дараагийн даргыг сонгох асуудал шийдэгдэх учир Дээд шүүх хангах боломжгүй гэдэг чиглэл өгсөн. Энэ асуудлаа улс төрийн намын тухай хуулиар шийдэх чиглэл өгсөн. Гуравдугаарт, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл хэвээр үлдсэн. Сая нэгдүгээр сарын 10-нд хуралдсан ҮБХ-ны хурлын шийдвэр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид бүх хурал цахим болон онлайн хэлбэрээр явагдана.  Хуваалцах

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн