УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ҮХЦ-Д ӨРГӨДӨЛ ГАРГАЛАА

 УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ҮХЦ-Д ӨРГӨДӨЛ ГАРГАЛАА

С Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга асуусан ч хуулийн хугацаанд хариулаагүй гэх мэдээллийг өгч байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ганбаатар Монгол Улсын иргэний нэрээр Ерөнхий сайд Хүрэлсүхийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, мөн түүнийг огцруулах агуулгатай өргөдөлийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өглөө. Сони: УИХ-ын гишүүн Ганбаатар 2020 оны 12-р сарын 11-ны өдөр Ерөнхий сайд Хүрэлсүхэд Оюутолгой компанитай холбоотой 8 асуулгыг асуусан байна.

Ерөнхий сайд хуульд зааснаар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариулах ёстой байтал хариултаа өгөөгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү тэрээр өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд иргэний хувиар өргөдөл хүргүүллээ. Үүний гол агуулгаас дурдвал Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүхийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, мөн түүнийг огцруулах агуулгатай өргөдөлийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өглөө. СИНХ: С.ГАНБААТАР УИХ-ЫН ГИШҮҮН Сони: Оюутолгойн орд газартай холбоотой, гэрээ хэлэлцээрийн асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь түүнийг Рио тинто компанийн барьцаанд орсон гэж хардахад хүргэж байгаагаа ч мөн хэлж байна. С

400 тэрбум долларын баялаг, 1200 тонн алт, 34 сая тонн зэсийн тухай ярьж байхад Оюутолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг монголын талд ашигтай болгохын төлөө Засгийн газар нэг ч алхам хийхгүй байна. Иймд Ерөнхий сайдыг ҮХЦ-д огцруулах бүрэн үндэслэл болсон гэж тэрээр үзэж байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн