Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ хэв маягт дасах ёстой

 Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ хэв маягт дасах ёстой

 Улаанбаатар хотод тогтоогоод байгаа  гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Даваа гараг буюу 1-р сарын 11-ы өглөөний 06.00 цагаас бууруулахаар болж буйтай холбогдуулан Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр : “Нийслэл Улаанбаатарт илэрч байгаа тохиолдлууд ихэнх нь 4 кластер голомтоос эхтэй. Улаанбаатарт 600 гаруй тохиолдол бүртгэгдсэний 54 хувь нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой. Харин “Ачтан” эмнэлгийн голомт зөвхөн эмч, эмнэлгийн ажилчдын хүрээнд үргэлжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлгээр үйлчлүүлсэн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Ялангуяа БГД-ийн 5,6 дугаар хороонд байдаг тус эмнэлгийн ажилчдын байрнаас халдварын тохиолдол илэрч байгаа. Нийт 20 мянган иргэнээс 14 мянган иргэнийг хамруулахад 6 тохиолдол 2 дахь шинжилгээгээр батлагдсан. Түүнчлэн, “Тэнүүн огоо” автобус баазтай холбоотой халдварын гурав дахь голомтыг хязгаарласан.

“Мөнхада” ХХК-д гарсан голомттой ойр харилцагчдыг хяналтад авсан

Монгол Улс Дархлаажуулалтын хуультай орон. ДЭМБ-д болон эмийн хатуу зохицуулалттай улсуудад бүртгэгдсэн вакциныг авч хэрэглэн нийт хүн амаа дархлаажуулах боломж манай улсад бий.Манай улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсан байдлаар боловсруулаад энэ 7 хоногт баталсан. Үүний дагуу Дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, дэлхий нийтэд гараад байгаа үндсэн гол 3 вакцин болох “Файзер” болон “Астра Зенека”, “Модерн” үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгэлээ.

Өнгөрсөн 2 сард эдгээр үзүүлэлтийг харж эрсдэлийн үнэлгээ хийн, салбар дундын хурлын шийдвэрээ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж гаргаж ирлээ.

Гэхдээ ер нь цаашид covid 19-тэй амьдрах шинэ хэв маягт дасах ёстой.Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн