АРДЧИЛСАН НАМ ДАХЬ “МАНАН БҮЛЭГЛЭЛ” БУЮУ С.ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН 40 ҮБХ

 АРДЧИЛСАН НАМ ДАХЬ “МАНАН БҮЛЭГЛЭЛ” БУЮУ С.ЭРДЭНЭ БА ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН 40 ҮБХ

МАН-ынханд бяраа харуулж Ардчилсан намын ҮБХ-г цахимаар хуралдуулахаар хоёронтоо оролдсон экс дарга С.Эрдэнэ бүтэлгүйтжээ. ҮБХ-ны 410 гишүүнээс ердөө 40 ҮБХ, бусад нь ҮБХ-ны гишүүн биш, хэн нь үл мэдэгдэх хуурамч аккаунтаас бүрдсэн 200 хүрэхгүй хүний ирцтэй Баянголын намын цахим цугларалт болж, экс дарга С.Эрдэнийн МАН-д зангаргаа харуулах хөг өнгөрчээ.
Ийнхүү намаасаа салан тусгаарлахаар зэхсэн Шонхрын толгойлогч С.Эрдэнийг тоож, Ардчилсан намаас гадуур зарласан ҮБХ-ны хуралд МАН-ын гар хөл болсон тус намын харьяалал бүхий 40 гишүүн орсон байна. ҮБХ-ны 40 гишүүн ийнхүү цахим хурлын дүйвээнээр намынхнаасаа ялгаран ил гарч ирсэн нь экс дарга С.Эрдэнэтэйгээ 2020 оны сонгуульд намаа ялагдуулж, МАН-д бүрэн үйлчилсэн муу талын баатруудаар тодров. Тэд ийнхүү ил гарч ирснээр Ардчилсан намыг улс төрд төдийгүй нийгэмд муухай харагдуулж байсан энэ намд үүрлэсэн МАНАН бүлэглэлд хэн хэн багтаж байсан нь тодорхой болж байна.
Нөгөө талаар намаа шинэчлэхээр дүрмийн дагуу тоглож буй залуучуудад намдаа их цэвэрлэгээ хийн, эрс шинэчлэл хийхэд амар болж байгаа хэрэг юм. Ардчилсан намыг сэрж, улс орны хөгжилд гар бие оролцоосой гэж хүсч байгаа олон мянган дэмжигчид, намынхаа үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн мянга мянган гишүүдийнхээ төлөө Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд энэ ялгарал дээрээс эхлэн шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй болж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн