“Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, лаборант хоёроос коронавирус илэрчээ

 “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, лаборант хоёроос коронавирус илэрчээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. \2021.01.08, 11:00 цаг\


Мэдээллээр: Өчигдөр БГД-ийн 6 дугаар хорооны нэг орцноос бүртгэгдсэн зургаан хүний нэг нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборант байсан учраас тус эмнэлэг дээр халдварын хариу арга хэмжээ авах тандалт судалгаа эхэлсэн.

Тухайн эмнэлгийн нийт ажилчид, хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнд өвчтөн 20, сахиур 1, эмч ажилчид 110, тухайн үед үйлчилгээ авч байсан 10 хүн байсныг тандалт, шинжилгээнд хамруулсан. Тэднээс 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүнээс коронавирус илэрсэн нь тус эмнэлгийн эмч байна. Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ