Гэр бүлийн маргааны улмаас ТАВАН ХҮН АМИА ХОРЛОЖЭЭ

 Гэр бүлийн маргааны улмаас ТАВАН ХҮН АМИА ХОРЛОЖЭЭ

Өнгөрсөн хоёр хоногт буюу нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд нийт таван хүн амиа хорложээ.

Эдгээр иргэдийн амиа хорлох болсон шалтгаан нь ихэвчлэн гэр бүлийн маргаан, хардалтын улмаас гэсэн байна. Тухайлбал, энэ сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 26 настай эрэгтэй “ТОЗ-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, амь насаа хохироосон байна. Уг хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба амиа хорлох болсон шалтгааныг хардалт гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа ажээ. Мөн түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 20 настай эрэгтэй малын хашаанаас боомилж, нас баржээ. Хэргийн газраас албаныхан талийгаачийн гар утсыг олсон гэх ба тэрээр хамгийн сүүлд найз охин руугаа “Би амиа хорлолоо” хэмээн бичиж үлдээсэн байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ.

Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 3000 орчим тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэхүү тоо нь манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо бөгөөд энэхүү эмгэг, аюулын учир шалтгааныг тогтоох нь чухал ажээ.

Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар амиа хорлох үзэгдэл нь “өвчин” бөгөөд нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлтэй шууд холбоотой байдаг аж. Түүнчлэн хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэлзүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолтын статистик буурдаг байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн