21 аймгийн Бэлэн байдлын зэргийг 2021.03.31 хүртэл сунгалаа

 21 аймгийн Бэлэн байдлын зэргийг 2021.03.31 хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.30) боллоо. Хуралдаанаас 21 аймгийг халдваргүй бүс гэж үзсэн тухай танилцуулав. 

Халдвар гарсан зургаан аймгийн есөн сумын голомт бүрэн дарагдсан гэж Онцгой комисс үзэж байна. Аймгуудын Засаг дарга буюу аймгийн Онцгой комиссын дарга нар хэвийн амьдралд шилжих шийдвэрээ халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд гаргах боломжтой.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар яг одоо мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар “Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэлээ. Үндсэндээ 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзвэл Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй байна. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой болж байна. 

Засгийн газрын 34 тогтоолоор хилийн авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас түр хязгаарласан. Үндсэндээ жил орчим боллоо. Энэ хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.

Гэхдээ энэ хугацаанд ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн