ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД БАТЛАГДСАН 1 ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ-Д ШИЛЖҮҮЛЖ БАЙНА…
ХӨСҮТ: БЗД-ийн эмнэлгийн хавьтал 6 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.25/ мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтод халдварын нийт 136 тохиолдол батлагдсан. Тодруулбал, хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, эмнэлгээс гарсан 9 хүнээс илэрсэн юм. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1069. Үүний 605 нь дотоодод батлагдаад байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:
–Зургаан хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Ингэснээр Улаанбаатарт 227
- Сэлэнгэ аймагт 285
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3 байна.
-Өчигдөр нийт 8863 хүнд ПСР шинжилгээ хийхэд, 6 хүнээс илэрсэн. Энэ нь БЗД-ийн эмнэлгийн голомтын хавьтлууд байжээ.