Агаарын Бохирдлыг Бууруулах Дэд Хорооны ажлын хэсэг хуралдлаа

 Агаарын Бохирдлыг Бууруулах Дэд Хорооны ажлын хэсэг хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр цахимаар болон танхимаар хуралдлаа. Хуралдаанаар агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хийгдэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Цахим хуралд ажлын хэсгийн гишүүд болон холбогдох байгууллагуудаас оролцлоо. Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэсэг, онцгой байдлын алба, зэвсэгт хүчний цэргийн анги, төмөр замын өртөө, хувийн хэвшил зэрэг 181 аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар түүхий нүүрсээр галладаг зуухаар халаалтаа шийдэж байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сараас Улаанбаатар хотын 2, 3 дугаар бүс дэхь 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор төсөв хөрөнгийг шийдэн ажиллаж байна .

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн