Я.Амаржаргал: Шинжилгээ авсан ганц нэг цэг дээр алдаа гарсан, гэхдээ сарын өмнөх үйл явдлыг сошиалаар сэвээд байна

 Я.Амаржаргал: Шинжилгээ авсан ганц нэг цэг дээр алдаа гарсан, гэхдээ сарын өмнөх үйл явдлыг сошиалаар сэвээд байна

 Хөдөө орон нутаг руу явах хүмүүсээс авсан шинжилгээний сорьц хөлдсөн, шинжилгээ нь солигдсон гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан. Энэ асуудалд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш лабораторид суурилсан тандалт судалгааг тасралтгүй хийж байна. Хөдөө орон нутаг руу явах иргэдээс 10 хоногийн хугацаанд шинжилгээ авсан. 100 гаруй мянган иргэнээс шинжилгээ авахад ачаалалтай байсан. Тиймээс ганц нэг цэг дээр алдаа дутагдал гарсан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газраас ЭМЯ-нд албан тоотыг илгээсэн. Ингээд тухай бүрт нь үйл ажиллагаагаа засаад явсан. Сарын өмнөх үйл явдлыг сошиалаар сэвээд байна. Нэг цэг дээр л гарсан л үйл явц” гэлээ. 

Холбоотой мэдээ