Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг 19 цэгт шинжилгээнд хамруулна

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр (202.12.22) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ж.Энхзул мэдээлэхдээ “Баянзүрх дүүрэгт одоогоор Covid-19-ийн батлагдсан тохиолдол 90 боллоо. Үүний 75 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдвар авсан. Энэ долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдлээ. Одоогоор голомтолсон халдварын эх үүсвэр нь тодорхойгүй байна. Өмнө нь манай дүүрэгт Covid-19 авсан 28 тохиолдол бүртгэгдсэн байсан. Эдгээр хүмүүс “Хархан нүдэн” тоглолт үзсэн байсныг арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн дүүрэг дээрээ шинжилгээ авч, ойрын болон хоёрдогч хавьтлыг тусгаарлаж ажиллаад байсан. Дотоодод халдвар илэрснээс хойш нийт 56 мянган хүнд шинжилгээ хийсэн.

Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд болон эмч, эмнэлгийн ажилчид бүгд тусгаарлалтад байна. Дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын голомттой холбоотойгоор дүүргийн иргэд 19 цэгт 90 мянга орчим хүн шинжилгээнд хамрагдана гэж тооцоолсон. Тухайн хороонд ойр байрлалтай сургуулиуд дээр PCR шинжилгээ хийнэ. Насны хувьд 16-гаас дээш насныхан долоо хоногийн хугацаанд хамрагдах юм. Шинжилгээний үйл явц бүрэн дуустал хөл хорионы дэглэмийг баримталснаар эрсдэлийг бууруулна. Тиймээс иргэд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хоорондын зайгаа сайн баримтлах хэрэгтэйг анхааруулж байна.

Мөн дүүргийн 28 өрхийн Эрүүл мэндийн төв хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, “Монгол-Японы хамтарсан эмнэлэг, “Энэрэл” эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хуваарилсан” гэв.

Холбоотой мэдээ